Намууд нэр дэвшигчдийнхээ материалыг сонгуулийн хороонд хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 08:35:07

Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо цаг хугацааны хуваарьт ажлуудаа хийж аймгийн радиогоор тодорхой мэдээллүүдийг иргэд олон нийтэд хүргэж байна.

Сонгуулийн хуулийн дагуу аймгийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлсэн АН, МАН, МАХН, ХҮН зэрэг намууд нэр дэвшигчдийнхээ материалыг аймгийн сонгуулийн хороонд хүргүүлээд байна. Сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцох бие даагчдын материалыг 2016 оны 5 дугаaр сарын 14-ны 17 цаг хүртэл хүлээж авах ажээ.

Материалаа ирүүлсэн намууд, бие даагчдын материалыг 5 сарын 17-ныг хүртэл аймгийн сонгуулийн хороо хянаж үзээд нэр дэвшигч нарт санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох юм байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ