Үндэсний баяр наадмаар ажиллах банкуудын цагийн хуваарь

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-07-10 11:03:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ажиллах банкуудын цагийн хуваарийг танилцуулж байна.


Төрийн банк: 7 дугаар сарын 11-ний өдөр “Чулуун овоо" тооцооны төв, “Мустанг" тооцооны төв,

7 дугаар сарын 12-ны өдөр “Занабазар" салбар , “3-р хороолол" тооцооны төв

7 дугаар сарын 13-ны өдөр "Мөнгөн завьяа" тооцооны төв, "Өнөр" тооцооны төв

7 дугаар сарын 14-ны өдөр "50 мянгат" тооцооны төв, "13-х хороолол" тооцооны төв

7 дугаар сарын 15-ны өдөр "120 мянгат" тооцооны төв, "Өргөө" тооцооны төвүүд 11:00-17:00 цагийн хооронд тус тус ажиллана.


Голомт банк: 2020 оны 7 дугаар сарын 11-13-ны өдөр “Солонго” салбар 11:00-19:00 цагийн хооронд, долдугаар сарын 11-15 өдөр “Хан-Уул И-март” салбар 09:00-21:00 цагийн хооронд ажиллана. Бусад салбарууд амарна.

 

Хаан банк: 7 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь бүх салбар амарна.

 

Хас банк: Баяр наадмын өдрүүдэд “Сансар дахь И-март тооцооны төв” 10:00-23:00 цагийн хооронд ажиллана.

Холбоотой мэдээ