ДЭМБ: Шинэ коронавирусний бичил дусал агаарт удаан хугацаанд байх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-07-10 13:25:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийд "COVID-19" халдварын тохиолдол 12.2 сая гаруй бүртгэгдснээс 6.6 сая хүн эдгэрч, 550 мянга гаруй хүн эндсэн байна. Бүртгэгдсэн халдварын тоогоор АНУ, Бразил, Энэтхэг улс тэргүүлсэн хэвээр байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажилгааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр, өчигдөр тус улсад 64 мянга 700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 991 нас баржээ. Батлагдсан тохиолдол нийт 3 сая 47 мянга болж, үүнээс 1.3 сая хүн эдгэрч, 142 мянга гаруй хүн эндсэн байна. 

Бразилд 42 мянга 600 гаруй шинэ  тохиолдол бүртгэгдэж, 1220 хүн энджээ. Батлагдсан халдвар өссөн дүнгээр 1 сая 755 мянга гаруй болж, 1 сая 54 мянга хүн эдгэрч, 632 мянга гаруй хүн өвчтэй байна. Энэтхэгт 24800 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 767 мянга 200 хүрчээ.

Япон улсад шинээр 355 тохиолдол болсноос  224 тохиолдол Токиод бүртгэгдсэн байна. Энэ нь 4 дүгээр сараас хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Австралийн холбооны улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 182 шинэ тохиолдол болсноос 165 нь Виктория мужид, 13 нь Нью Саут Вэльс мужид бүртгэгдсэн байна.  Баруун Австралид 2, Австралийн нутаг дэвсгэрт 1 тохиолдол бүртгэгдлээ.

БНСУ-д 45 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Шинэ тохиолдлын 22 нь дотоодын халдвар бол 23 нь гадаад улсаас зөөрлөгдсөн байна.

БНХАУ-ын эх газарт дотоодод шинэ халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Харин гадаад улсаас 4 тохиолдол шинээр зөөрлөгдөжээ. Мөн 6 дугаар сарын 11-нээс бүртгэгдсэн 631 тохиолдолоос өчигдөр 12 өвчтөн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн тохиолдол 72 болсон байна. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонкогт 42 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдолын 34 нь дотоодын халдвар бөгөөд үүний 23 нь өндөр настны асрамжийн төвөөс илэрчээ. Ингэснээр батлагдсан тохиолдол 1300 хүрээд байна.

ДЭМБ-аас шинэ  коронавирусний дамжих замын талаар тусгайлан мэдээллийг өчигдөр хийлээ. Тус байгууллагаас шинэ судалгаа, нотолгоо бүрийг анхааралтай судалж байгаа ажээ. Одоогийн байдлаар эмнэлэгийн орчинд аризол үүсгэх ажилбар гүйцэтгэх  үед агаарт вирусний бичил дусал үсэрч удаан хугацаанд агаарт байх боломжтой гэдгийг мэдээлсэн байна. Эмнлэгийн бус орчинд буюу бусад орчинд шууд агаарын замаар дамжиж байгааг үргэлжлүүлэн судлах шаардлагатай байна гэжээ.

 

АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал доктор Паучи хэлэхдээ “Халдвар шууд агаарын замаар дамжихгүй гэх нотолгоо байхгүй. Баталгаатай байх үүднээс вирус агаарын болон амьсгалын замаар халдварладаг байж болзошгүй гэж үзэж байна. Амны хаалт зүүснээр халдварыг тархаахгүй байх нотолгоо улам бүр нэмэгдэж байна. Иймээс амны хаалтыг зүүх нь чухал” гэдгийг онцолжээ. Амны хаант зүүснээр  халдварыг тархаахгүй байх нотолгоо улам бүр нэмэгдэж байна. Иймээс амны хаалтыг зүүх нь чухал” гэдгийг онцолжээ. 

Холбоотой мэдээ