Улсын хоёрдугаар төв эмнэлэгт СПЭКТ/КТ тоног төхөөрөмж суурилуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-03 09:44:08

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвд Олон улсын атомын энергийн агентлагийн Техник хамтын ажиллагааны МОН6023 төслийн хүрээнд нийлүүлсэн СПЭКТ/КТ дэвшилтэт тоног төхөөрөмжийг албан ёсоор ашиглалтад оруулжээ.


Энэхүү хөрөнгө оруулалт нь Олон улсын атомын энергийн агентлагийн “Rays of Hope” санаачилгын хүрээнд хорт хавдрын эсрэг тэмцлийг бэхжүүлэх, хөгжиж буй орнуудын оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилготой аж. Энэхүү төхөөрөмж нь 540122 еврогийн өртөгтэй бөгөөд Олон улсын атомын энергийн агентлагийн 100 хувийн санхүүжилтээр суурилуулсан байна.


Өндөр технологийн төхөөрөмж нь “Mediso компанид үйлдвэрлэсэн AnyScan SC загварын хоёр толгойт СПЭКТ/КТ систем бөгөөд Монгол Улсад суурилуулж буй хоёр дахь төхөөрөмж аж.





Холбоотой мэдээ