Сэргэлэн сумын П.Дамдинлхагвын халиун шүдлэн түрүүллээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-11 18:32:27


Төв /МОНЦАМЭ/.  Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99, Төв аймаг байгуулсны 97, Зуунмод хот байгуулсны 78 жилийн  үндэсний их баяр наадам хурдан шүдлэнгийн уралдааны түрүү магнайд Төв аймгийн Сэргэлэн сумын Пүрэвдоржийн Дамдинлхагвын халиун шүдлэн түрүүллээ. 

Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын Пүрэвдоржийн Дамдинлхагвын цавьдар, Айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын Бүрээгийн Мягмарсүрэнгийн цагаан,  айргийн дөрөвт Төв аймгийн Батсүмбэр сумын Цогтгэрлийн Алтан-Олзын хул, айргийн Тавд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Цэрэндагвын Нямдоржийн халтар тус тус хурдалж наадамчин олныг баясгалаа. 

Холбоотой мэдээ