Сэлэнгийн 18 сургууль II шатны тэтгэлэгт хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 13:45:11

Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд хэрэгжиж буй 2 дахь шатны “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн батламжийг Сэлэнгэ аймгаас 18 сургууль гардан авлаа.

Эдгээрт Мандал сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн ажиглалт туршилтын “ЭКО Мандал” төсөл шилдэг төслөөр, ЕБС-ийн 8 чиглэлийн “Сайн хичээл” үйл ажиллагаанаас Зүүнбүрэн сумын ЕБС-ийн Бага ангийн багш Г.Ариунцацралын заасан 2-р ангийн Монгол хэлний “Эсрэг утгатай үгийг хэрэглэж сурцгаая”, Мандал сумын 3-р сургуулийн бага ангийн багш Б.Анударийн заасан 5-р ангийн Хүн байгаль хичээлийн “Ургамал бидний амьдралд”, Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4-р сургуулийн физикийн багш Д.Баттулгын заасан 9 дүгээр ангийн “Линзний тухай”, Баянгол сумын ЕБС-ийн Дизайн технологийн багш Т.Гантулгын заасан 8-р ангийн “Усан онгоцны аксонометрийн проекц гаргах” хичээлүүд тус тус амжилттай заагдаж улсын хэмжээнд түгээгдэх сайн хичээлийн санд бичүүлжээ.

Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон эссэ бичлэгийн уралдаанд Хөтөл хотын ЕБС-ийн эцэг эхийн төлөөлөл н.Мөнхцэцэгийн “Ном хөтөлбөр манай гэр бүлд” эссэ шалгарч батламж, 1 сая төгрөг, Сүхбаатар сумын 1-р сургуулийн 7р ангийн сурагч А.Тэлмэн тусгай байр эзэлж 500,0 мянган төгрөгөөр тус тус шагнуулжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ