Б.Бүрэнзориг өнөөдөр БНСУ-ын Ок Рай Үнтэй тулалдана

Монголын мэдээ | Спорт
192@montsame.mn
2020-07-25 10:25:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын мэргэжлийн холимог тулааны "Double G" холбооны ээлжит 4 дэх улирлын өдөрлөг өнөөдөр Сөүл хотын "KBS арена холл"-д болно. 

"Double G" холбооны энэ өдөрлөгийн хөнгөн жингийн хоёр дахь тулаанд Монгол Улсаас Б.Бүрэнзориг тулалдах юм. Түүний өрсөлдөгч нь нийт 14 тулаан хийж, 11 ялсан Өмнөд Солонгосын тулаанч Ок Рай Үн юм. 

Б.Бүрэнзориг болон Ок Рай Үн нар өмнө нь 2017 онд "Angel’s Fighting" тэмцээний хүрээнд тулалдаж, Б.Бүрэнзориг шүүгчдийн саналаар ялж байсан билээ.



"MGL1" холбоо болон Монголын -83 килограммын холимог тулааны хоёр удаагийн аварга Б.Бүрэнзоригийн хувьд нийт 17 тулаан хийж, 9 ялсан үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ