Ахуйн хэрэглээнд газ ашиглахдаа болгоомжтой байхыг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-27 22:27:50

Увс /МОНЦАМЭ/. Ахуйн хэрэглээний газ болон бусад баллонтой хийн зүйлсийг ашиглахдаа холбогдох зааврын дагуу хэрэглэхийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сануулж байна.

Мөн хэрэглэж дууссан газаа хог руу хаяхдаа заавал цоолж хаях шаардлагатай бөгөөд хэрэв цоолохгүй орхивол газны сав наранд халж, дэлбэрч түймэр гарах өндөр эрсдэлийг дагуулдаг аж. Энэчлэн хийн газыг буруу ашиглах нь хор нөлөө ихтэй, эрсдэл өндөртэй байна.

“Сүүлийн жилүүдэд ард иргэд ахуйн хэрэглээндээ хийн түлш хэрэглэх нь их болсон. Ялангуяа зуны улиралд аялал зугаалгаар явахдаа хийн түлшний зуух, плитк ашиглах нь их байна. Түүнчлэн гялгар материалтай хийтэй бөмбөлгүүдээр хүүхдүүд тоглох дуртай байдаг. Энэхүү бөмбөлөг нь дотроо маш аюултай хий агуулдаг тул халсан тохиолдолд шууд дэлбэрэх эрсдэлтэй. Иймээс эцэг эхчүүд ийм бөмбөлгийг худалдан авч хүүхдүүдээ эрсдэлд оруулмааргүй байна” хэмээн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т.Цэцэгмаа анхааруулав.

Холбоотой мэдээ