"Гэрэгэ киоск" Сэлэнгэ аймагт үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-29 15:44:28

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Иргэдийн цаг хугацааг хэмнэсэн, түргэн шуурхай үйлчилгээтэй "Гэрэгэ киоск" үйлчилгээ Сэлэнгэ аймагт нэвтэрлээ.

Энэхүү цахим шуурхай үйлчилгээ нь цаг хугацааг хэмнэсэн, хурдан шуурхай гэдгээрээ давуу талтай юм. Тус үйлчилгээг үзүүлэх төхөөрөмжийг Сэлэнгэ аймгийн Олон Улсын Худалдааны Төвийн хоёрдугаар давхарт буюу нэг цэгийн үйлчилгээний төвд байрлуулсан байна. Энэхүү цаг хугацаа хэмнэсэн, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэгч төхөөрөмжөөс иргэд дараах үйлчилгээг авах боломжтой юм. Тодруулбал:

-Жолоочийн хариуцлагын даатгал,

-УБЕГ-ийн үйлчилгээний хураамж,

-Автотээврийн тэмдэгтийн хураамж,

-1072 хувьцааны данс нээх,

-Автомашины татвар,

-Автомашины торгууль,

-Орон нутгийн автобусны билет,

-Автотээврийн үзлэг оношлогоо,

-Бүх үүрэн телефоны нэгж, дата, ярианы төлбөрийн үйлчилгээ зэргийг нэг дороос авах боломжтой боллоо.

 

Холбоотой мэдээ