Аймгийн Эрүүл мэндийн газраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-31 12:18:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд байгаа. Энэ ч утгаараа аймгийн Эрүүл мэндийн газраас Короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, тогтмол явуулсаар байна.


Тухайлбал Эрүүл мэндийн газрын шуурхай штабын өдөр тутмын мэдээг Онцгой байдлын газрын emer.selenge@yahoo.com хаягаар хүргүүлж, 7036105 утсанд мэдээлж байна. Мөн Эрүүл мэндийн газрын албан ёсны цахим хуудсанд тухай бүр сургалт, мэдээлэл сурталчилгааг байршуулан ажиллаж байгаа аж.

Түүнчлэн энэ сарын 30-ны өдөр 168 хүнд урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, 160 гарын авлага материал тараасан байна. Мөн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн 1115 хүнд духны халуун хэмжихэд халуурсан тохиолдол илрээгүй байна. Түүнчлэн ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа бөгөөд мөн өдрийн байдлаар таван байгууллагын 7106 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ. 

Холбоотой мэдээ