БОАЖЯ-ны сайд Д. Сарангэрэл НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишратай санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sodonizm@gmail.com
2020-07-31 11:27:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д. Сарангэрэл НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзаж, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын зарим асуудлууд болон цаашид энэ салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо.


БОАЖЯ-ны Сайд Д.Сарангэрэл  “Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудад уялдуулан тодорхойлж уур амьсгалын өөрчлөлт, ой, ус, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бодлого, агаарын бохирдол, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх  бодлого, үйл ажиллагааг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар ажиллана. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан мөнх цаст болон цэвдэг хайлж байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байгааг онцлов.


Мөн ой, агаар болон орчны бохирдол, газрын доройтлыг бууруулах талаар санал солилцов. Аялал жуулчлалын салбарт “COVID-19”-өөс шалтгаалан үүсэж буй хохирлыг бууруулах хүрээнд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа” илэрхийлэв.


НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра “Сайд Д.Сарангэрэл Дэлхий дахинаа тархаад буй “COVID-19”-ийн цар тахалтай тэмцэх арга хэмжээг Монгол Улс шуурхай зохион байгуулж буйд баяр хүргээд, шинээр томилогдсон салбартаа манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Тэрээр уур амьсгалын өөрчлөлт, ой, ус, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бодлого, агаарын бохирдол, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд  хамтран ажиллахаа” илэрхийлэв.

Холбоотой мэдээ