Ц.Бат-Өлзий: Таван сумын төв төвлөрсөн дулаан хангамжтай болно

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-07-31 12:28:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төв суурингийн өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ямар ажил зохион байгуулж байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзийгээс тодрууллаа.

- Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангахад тулгамдсан ямар  асуудал байна. Өнгөрсөн өвөл дулааны станц ашиглалтад орсон боловч зарим уурын зуухаа галлаж онд орсон.

- Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах талаар аймгийн Засаг даргын шийдвэр гарч, ажлын хэсэг байгуулаад төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Аймгийн төв дээр дулаан дамжуулах хоёр төв барих ёстой. Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр энэ ажлыг хийхээр зорьж байна. Энэ асуудлыг 4-р сард 500 мянган долларын эх үүсвэрээр хийхээр тохирсон. Хэлцэл тохироо жаахан удааширч байна. Дулаан дахин дамжуулах төвийн ажлыг хийж дуусгахгүй болохгүй, санаа зовоосон асуудал болж байна.

Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Хангал сумын төвийг төвлөрсөн халаалттай болгож, байгууллага, аж ахуйн нэгжийг холбоно. Концессын гэрээгээр энэ ажлыг хийнэ. Ажил эхлээд явж байна. Ирэх есдүгээр сарын 15 гэхэд дуусах байх. Ингэснээр бүх сум төвлөрсөн дулаан хангамжтай болж дулааны эрчим хүчээр хангах үйлчилгээ сайжирна. Сумын төвд амьдардаг иргэд төв суурин газрын орчин үеийн жишигт нийцсэн орчинд ажиллаж, амьдрах боломжтой болно гэж үзэж байна.

- Дулааны станцын өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?

- Дулааны станцын тухайд өвөлжилтийн блэтгэлээ хангах зуны ажлын засварын хуваариа гаргаад хийж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил 60-70 хувь байна гэж мэдээлэл өгсөн. Дулааны станцын хувьд өвөлд саатах нь гайгүй гэж ойлгож байна.

Харин манай орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгж засвар үйлчилгээний ажлаа сайн хийх хэрэгтэй байна. Энэ ажил дээрээ голлон анхаарч дулааны шугам хоолойгоо угаах цэвэрлэх, тохируулгын багаж хэрэгсэл суурилуулах засвар шинэчлэлийн ажлыг дулаан түгээх борлуулах хангах “Булган мээж” орон нутгийн өмчит компани дулаан хэрэглэгчтэй хамтраад зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ