Ираны эсрэг хориг арга хэмжээг өргөтгөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-31 14:48:44

ВАШИНГТОН. /TASS/. Цөмийн, пуужингийн, цэргийн хөтөлбөрийг нь сөрөн зогсох зорилгоор Ираны эрх баригчдын эсрэг авах хориг арга хэмжээг өргөтгөх тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ.


“Төрийн департамент цөмийн, цэргийн болон баллистик хөтөлбөртэй холбоотойгоор ашигладаг 22 нэр төрлийн материалыг жагсаалтыг гаргасан. Эдгээр материалыг Иранд зориуд шилжүүлсэн хэн бүхэнд хориг арга хэмжээ авна” хэмээн Төрийн нарийн бичгийн даргын мэдэгдэлд дурджээ. Жагсаалтад металлургийн бүтээгдэхүүн тэр дундаа хөнгөн цагааны хайлш, хэд хэдэн төрлийн ган багтсан байна. 


"Ираны цөмийн, пуужингийн, цэргийн хөтөлбөрүүд нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна” хэмээн М.Помпео мөн онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ