Хүн амын тоо жилд дунджаар 1.1 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-03 17:30:45

Төв /МОНЦАМЭ/. 2020 оны  хүн ам, орон сууцны тооллогоор Төв  аймагт нийт  94250 хүн ам тоологдож байгаа бөгөөд аймгийн хэмжээнд  27043 өрх тооллогод хамрагдсан байна.  

Хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 1.1 хувиар өссөн байна. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос 2.3 пунктээр нэмэгджээ. Төв аймгийн хүн ам насны бүтцийн хувьд ерөнхийдөө идэрших хандлагатай болж байгаа ба  нийт хүн амд 0-14 насны хүүхдийн эзлэх хувийн жин тооллогоос тооллогод багасаж байснаа сүүлийн 10 жилд төрөлт нэмэгдсэнээр 3,7 пунктээр өсжээ.

2019-2020 онд голч нас 28.4 болсон нь хүн амын тэн хагас нь 28.4-өөс доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш насныхан байгаа юм. Нийт хүн амын 2.1 хувь нь буюу 1968 хүн гадаадад, зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ