“Анд Энерги” ХК 30 гаруй нэр төрлийн лед гэрэл үйлдвэрлэж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-08-04 12:25:09
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  “Анд Энерги” ХК-ийн Эрдэнэт лед гэрлийн үйлдвэр 2014 оноос Эрдэнэт хотын төв гудамж болон гэр хорооллыг гэрэлтүүлж байна. 

Өдөрт 300-600 лед гэрэл үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр 2019 оны шилдэг татвар төлөгч болж  30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлээд байна. Өнгөрсөн онд Эрдэнэт хотын төв гудамж болон албан байгууллагын гадна гэрэлтүүлгийг бүрэн шинэчилсэн юм. Үүнд орон нутгаас 800 сая төгрөг зарцуулсан байна.

Ташрамд дурдахад тус үйлдвэр өнгөрсөн онд 220 орчим сая төгрөгийн хувьцаа арилжиж  Архангай, Хөвсгөл аймгийн гудамж, талбайн гэрэлтүүлгийг хийжээ.  

 

Холбоотой мэдээ