Соёлын үйлчилгээг цахимаар хүргэжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-08-05 10:28:57

Завхан/МОНЦАМЭ/. Завханы соёлын салбарын 26 байгууллагын 240 гаруй уран бүтээлч, ажилтнууд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх  хөл хорионы үеэр иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг цахимаар үзүүлжээ.

Тухайлбал аймгийн музей 10 мянга 400 гаруй үзмэртэйгээр жилдээ 20,000 хүнд үйлчилдэг байна. Өнөөдрийн байдлаар дотоодын аялагчдын тоо нэмэгдсэнээр аймгийн музейг 3800 гаруй аялагч үзжээ. Харин аймгийн Төв номын сан жилдээ 55,000 номоор 3.800 гаруй уншигчдад үйлчилдэг ажээ. Аймгийн төв номын сан иргэддээ цахим уншлагын үйлчилгээг нэвтрүүлж COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр иргэдийг ном унших аянд уриалж нийт 17 сумын номын сан иргэдэд гэрээр ном хүргэх үйлчилгээг үзүүлжээ. Харин аймгийн Хөгжимт жүжгийн театр нь жилдээ 110 гаруй тоглолт үзвэрээр 14,000 үзэгчдэд хүрч байна. Мөн аймгийн 23 сумын соёлын төв тус бүр жилд 30 гаруй тоглолт үзвэр үйлчилгээнд 1,500-8,000 гаруй үзэгчдэд соёлын үйлчилгээг чанартай тэгш хүртээмжтэйгээр хүргэн ажиллаж байна. COVID-19 цар тахалтай холбоотойгоор олон нийтийн үзвэр үйлчилгээний тоо хагас жилийн байдлаар өнгөрсөн жилийн мөн үедээ хүрэхгүй байна. Гэсэн хэдий ч аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид цахим тоглолтыг нийт дөрвөн удаа хүргээд байгаа ажээ.

Холбоотой мэдээ