Филиппиний шинэ Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-16 10:21:00

МАНИЛА./ВВС/.   -Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Родриго Дүтертэ цаазын ялыг сэргээж, аюулаас хамгаалах хүчнийхэнд буудан хөнөөх эрх олгохоо амласан байна.

Удахгүй Филиппиний Ерөнхийлөгч болох тэрбээр согтууруулах ундаа, тамхинд хориг тавьж, хүүхдүүдэд хөл хорио тогтоох гэх зэрэг нэлээд шүүмжлэл дагуулсан бодлогуудаа танилцуулж байгаа билээ. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн ордныг эмнэлэг болгон өөрчлөхөө амлажээ.

Тэрбээр хууль дүрэм хэрэгждэггүй хот гэх муу нэртэй болсон Давао хотын захирагчаар ажиллаж байхдаа гэмт хэрэгтэй тууштай тэмцэж байсны учир “шийтгэгч” хэмээх хоч алдрыг хүртсэн байна.

Түүнийг Давао хотын захирагч байх үед тус хотын аюулаас хамгаалах хүчнийхэн 1000 гаруй гэмт хэрэгтнийг устгажээ. Филиппинд 2006 онд цаазаар авах ялыг халсан байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ