Сум бүрд жижиг үйлдвэртэй болох төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-08-06 16:13:57

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг зорилтын хүрээнд сум бүрд жижиг үйлдвэртэй болох “Z-24 төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Тус төслийн зөвлөх үйлчилгээг Монголын экспорт импортыг дэмжих үндэсний төв үзүүлж, 24 суманд сургалт, зөвлөгөөг үзүүлжээ. Өнөөдрийн байдлаар бүх сум жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээ хүлээн авсан бөгөөд угсарч суурилуулах, туршилт тохируулга хийх.

Нийлүүлэгч байгууллагатай хамтран тоног төхөөрөмжийн сургалт, заавар зөвлөгөөг нэг бүрчлэн өгчээ. Төслийн хүрээнд мах, сүү, цагаан идээ боловсруулах, зөөлөн оёдол, нэхий арьс шир боловсруулах гэсэн төрлүүдээр төрөлжсөн гурван кластерийн суурь бий болгохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар сум бүрд байгуулагдаж буй жижиг үйлдвэрүүдэд ажиллахаар 87 хүн мэргэжлийн анхан шатны сургалтад хамрагдаад байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ