Алтан шармал Ногоон дарь эх бурхан

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-07 15:31:36

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Музейн шашны танхимд алтан шармал Ногоон дарь эх бурхан бий. Тус бурхныг XVIII-XIX зууны үед бүтээсэн аж.

Хагас дугуй бад суурин дээр хагас завилгаатайгаар рина өмсөж, лянхуй цэцгээр чимэглэсэн, баруун гараа хөлөн дээрээ дээш харуулан байрлуулсан байдалтай байна. Мөн хоёр ээмэгтэй, хүзүүндээ эрхтэй. Мөрөн дээгүүрээ хоёр тийш хадаг унжуулсан алтан шармал бурхан гэдгээрээ онцлогтой юм.  

Тус бурхан нийт 3980 грамм жинтэй. Өндөр нь 48 см. Өргөн 24 см аж. Улмаар 1961 онд Ховд аймгийн Музейд үзмэрийн зориулалтаар ирсэнОдоогийн байдлаар бүтээсэн хүн нь тодорхойгүй байна. Гэхдээ монгол дарханы уран нарийн шаглаа орсон, давтагдашгүй бүтээл болох нь харагддаг гэж Музейн тайлбарлагчид онцлов.   

Холбоотой мэдээ