Нийслэлчүүд өчигдөр 78 мянга гаруй мод, сөөг тарьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-05-16 14:28:34

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” буюу өчигдөр нийслэлийн 18798 иргэн  78953 мянган мод сөөг тарьсан байна. 

Нийслэлээс “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлж буй бөгөөд  өчигдөр нийтийн эзэмшлийн 110 гудамж, талбайд төрийн болон хувийн хэвшлийн 1680 байгууллага мод тарьсан аж. Дээрх хөдөлгөөний хүрээнд Захирагчийн гэр хороолол дахь ажлын алба болон дүүргийн ЗДТГ-аар дамжуулан нийт 19180 ширхэг мод, бутны суулгацыг гэр хорооллын айл өрхүүд, сургууль цэцэрлэг, эмнэлгүүдийн орчинд тариулахаар олгожээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ