Лондон дахь Беларусийн ЭСЯ-ны дэргэд эсэргүүцлийн ажиллагаа болжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-13 09:12:44

ЛОНДОН. /TASS/. Лондон дахь Беларусийн Элчин сайдын яамны дэргэд болсон тайван эсэргүүцлийн ажиллагаанд 100 гаруй хүн оролцсон байна. Жагсаалд оролцогчид хүчирхийлэлд цэг тавьж, шударга сонгууль явуулахыг шаарджээ. 


Беларусьтай хамт гэдгийг илэрхийлсэн жагсаалд зөвхөн тус улсын иргэд төдийгүй Их Британи, өөр хэд хэдэн улсын иргэн оролцсон байна. Жагсагчид Беларусийн бэлгэ тэмдгүүдийн нэг болсон цагаан улаан цагаан өнгө бүхий далбааг барьснаас гадна Украины далбааг барьж явжээ.


Жагсаалд орогчогчид Беларусийн ард түмэнтэй хамт гэдгээ илэрхийлж, Беларусьт хүчирхийллийг зогсоож, ерөнхийлөгийн сонгуулийг шинээр явуулах, саналыг дахин тоолох, эцсийн дүндээ дарангуйлалд цэг тавьж, Светлана Тихановскаяг хууль ёсны ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Их Британийн засгийн газраас дэмжлэг олох зорилгоор ийм ажиллагаа явуулсан хэмээн зохион байгуулагчдынх нь зүгээс мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ