16 иргэний нөхөх олговор хүлээгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-14 09:53:27

Төв /МОНЦАМЭ/. Төв  аймгийн хэмжээнд 2019-2020 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу нөхөн олговор олгох тухай шүүхийн шийдвэр нь гарсан 51 иргэн бий. Үүнээс 31 иргэнд нөхөн олговор олгоод байгаа гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мэдээллээ. 


Энэ онд нийт нэг тэрбум 961 сая төгрөгийн нөхөн олговор олгогдох бөгөөд долдугаар сарын байдлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу шүүхийн шийдвэр нь гарсан 16 иргэний нөхөх олговор хүлээгдэж байгаа аж.

Ташрамд, хуулийн дагуу цаазын ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийн нөхөх олговорыг олгох юм. 

Холбоотой мэдээ