Сүүдэрт ургасан цэцэг УСК өнөөдөр нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-14 10:10:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Сүүдэрт ургасан цэцэг" уран сайхны кино Өргөө лазер синема кино театрт өнөөдөр 18.00 цагт нээлтээ хийнэ. 


"Sky pyramid" продакшны дэлгэцийн гурав дахь бүтээл болох тус киноны гол дүрд МУГЖ У.Батбаатар болон Ц.Энхжин, Т.Оргилмөнх, У.Учрал, Х.Намуун, О.Самданпүрэв зэрэг орчин үеийн дэлгэцийн бүтээлүүдэд ид хүч түрэн гарч буй залуус тогложээ. Киноны зохиолч, найруулагчаар А.Батбаатар ажилласан байна. 


Зохиолыг бодит амьдралаас сэдэвлэсэн бөгөөд хойд эцгээсээ болж эрчүүдийг үзэн ядаж явсан эмэгтэй өөртэйгээ ижил зовлонтой бүсгүйтэй танилцаж бие биедээ дурласнаар ээдрээт үйл явдлууд өрнөх аж. Насанд хүрэгчдэд зориулсан уг киног өнөөдрөөс бүх кино театрын дэлгэцнээ үзэх боломжтой.

Холбоотой мэдээ