"Ногоон орон сууц" төслийн санамж бичгийг үйлдэнэ

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2020-08-28 08:19:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 8 дугаар сарын 28-нд болох үйл явдал: 

09.00 цагт Монгол Улсын Шадар сайдын ахалдаг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн ээлжит хурал Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд /"Алтай" хотхоны баруун талд/ болно. Харилцах утас:86150069, 88249813, 88325599

09.00 цагт "Чингис хаан" зочид буудалд Монголын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбооноос "COVID-19"-ийн үед эх, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж-үйлчилгээ" зөвлөгөөнийг нийслэлийн оролцогч нарт зохион байгуулна. Утас: 99295970.

10.00 цагт НМХГ-аас хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Холбогдох утас:91887887.

11.00 цагт ЭМЯ "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийнэ. 

12.00 цагт БОАЖЯ-нд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос зарлаж буй “Яндангаа хөөлье” аяны талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл мэдээлнэ. Утас: 99153766, 91965599.

14.00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

14.30 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт НОСК "ХАС" банкны удирдлага "Ногоон орон сууц" төслийн санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 88104671.

14.00-15.00 цагт Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Увс аймгийн зураач, урчуудын нэгдсэн "Чандмань-2020" үзэсгэлэн нээгдэнэ.


Холбоотой мэдээ