Анхны гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэх аяллынхан аян замдаа гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-18 08:19:33

“Сэлэнгэ Мотор” клубынхан эх орноо тойрон аялах 9000 км-ийн аялалдаа гарлаа.

Энэхүү аялал нь Сэлэнгэ нутгаас төрж гарсан мото спортын анхны гавьяат дасгалжуулагчид болох Л.Баасанжав, Ш.Эрдэнэбилэг нарт хүндэтгэл үзүүлэх 2016 оны цуврал арга хэмжээний нэг болж буйгаараа онцлог юм байна. Тус “Сэлэнгэ Мотор” клуб нь мото спорт сонирхдог залуусыг эгнээндээ элсүүлэн, уг спортыг хөгжүүлэх, сурталчлах зорилготой анх байгуулагджээ. Өнгөрсөн хугацаанд мото спортыг сурталчлах олон ажил арга хэмжээг зохион байгуулж байсан байна. Харин энэ удаад эх орноо тойрон аялах 9000 км-ийн аялалыг зохион байгуулж байгаа ажээ. Эл аялал 30 хоног үргэлжлэх бөгөөд Монгол орныхоо хилийн застав, байгалийн үзэсгэлэнт газруудаар мотоцикльтой аялахаар аян замдаа гарлаа.

Энэхүү аялалд тус клубын хоёр гишүүнтэй баг аялж байна. Тэд Сэлэнгэ нутгийнхаа мото спортын түүхийг нэгэн шинэ хуудсаар баяжуулахаар ийнхүү зорьжээ. Аялагчид эх орноо нар зөв тойрон, Монгол орныххоо дөрвөн захын цэг дээр гарах юм байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ