Есдүгээр сард олон жилийн дунджийн орчим дулаан байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-08-31 17:20:56

Увс /МОНЦАМЭ/. Есдүгээр сард аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим дулаан байх бол, 10 дугаар сард нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 11 дүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд 9 дүгээр сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй аж.

“Намрын эхний цочир хүйтрэлт наймдугаар сард уулархаг нутаг болон газар тариалангийн бүс нутгаар голчлон ажиглагддаг бол есдүгээр сараас говийн бүс нутгаар ажиглагддаг. Энэ 9 болон 10 дугаар сард цас орж тариа будаа, хүнсний ногоо цасанд дарагдах, 9-11 дүгээр сард салхины хурд ихэсч цасан болон шороон шуурга шуурах зэргээр байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал ажиглагдаж болзошгүй” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн инженер М.Отгонхүү хэллээ.

Холбоотой мэдээ