Улаанбаатарт 27-29 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-18 09:27:01

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи баруун өмнөөс ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр сэрүүсч 8-13 хэм, баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, Төвийн нутгийн баруун хойд хэсгээр 15-20 хэм,  говь, зүүн зүгийн нутгаар 27-32 хэм , бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй.   Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед  секундэд 14-16 метр хүрч  удээс хойш шороон шуурга шуурна. 27-29 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 16 хэм дулаан, харьцангуй чийг 22 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө  буурна. 

Холбоотой мэдээ