Сургуулийн автобусны 84.3 хувь нь хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-09-01 11:22:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЕБС-ийн 2020-2021 оны хичээлийн шинэ жилд хүүхэд тээвэрлэх автобусууд энэ сарын 15-наас бүрэн явж эхэлнэ. Харин техникийн болон хүүхэд тээвэрлэх аюулгүй байдлын шаардлага хангасан түрүүчийн автобусууд хичээлийн шинэ жилийн эхний өдөр үйлчилж байна. 


Үүний өмнө НМХГ ТЦА, Нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран сургуулийн хүүхдүүдийг тээвэрлэх автобуснуудын техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл хангасан байдал, стандарт мөрдөлжтийг шалгав. Шалгалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 51, үүнээс төрийн өмчийн 25, төрийн бус 21, сургуулийн 134 дунд багтаамжийн автобус хамрагдахаас 46 сургуулийн 113 автобус буюу 84.3 хувь нь хамрагдан тэнцэж, сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрлийг авлаа. 


Шалгалтад хамрагдсан жолооч нарт автобусны техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлийг бүрэн хангаж ажиллахыг даалгав. Мөн "COVID-19"-ийн цар тахлын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусны салхины шил, бүхээгийн дотор талын бүх гадаргуу, зорчигчийн болон суудлын бариул, суудлын бүрээсийг сайтар угааж цэвэрлэсний дараа жавелионы уусмалаар халдваргүйжүүлэх, нөөц суудлын бүрээстэй болох, сурагчдыг амны хаалтаа тогтмол зүүхийг шаардах, гар ариутгах уусмал болон халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг автобусны бүхээгт зорчигчдод ил харагдахуйц газарт байрлуулах үүрэг өглөө.


Холбоотой мэдээ