Өвлийн олимпын медальтан төрүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-01 13:32:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны удирдлагууд өнөөдөр /2020.09.01/ хуралдаж, тодорхой 3 зорилт бүхий ажлыг эрчимжүүлэхээр боллоо.


Тухайлбал: Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны "Agenda-2020" зөвлөмжийн дагуу МҮОХ-ны тамирчдын комисст эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор эмэгтэй тамирчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Мөн МҮОХ-ны салбар комиссуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг санаачлан, шинэ төлөөлөгчдийг урьж оруулахад санаачилга гаргана.



Гуравт нь, "Бээжин-2022" өвлийн XXIV олимпын наадамд Монголын баг тамирчдыг амжилттай оролцуулах, цаашлаад анхны олимпын аваргууд төрүүлсэн улс орны хувьд өвлийн олимпын анхны медаль хүртэх зорилт тавьж өвлийн спортын төрлүүдийг онцгойлон дэмжиж ажиллахаар бодлого боловсруулж ажиллах асуудлыг олон талаас нь дүгнэлт хийж, харилцан санал солилцож, нухацтай хэлэлцэв.

Холбоотой мэдээ