Хонконгод коронавирусний шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхлэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-09-02 16:10:22

Бээжин /МОНЦАМЭ/. Хонконгийн Засгийн газар өчигдрөөс эхлэн тус хотын бүх оршин суугчдыг үнэ төлбөргүйгээр коронавирусний шинжилгээнд хамруулж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор 710 гаруй мянган хүн шинжилгээнд хамрагдахаар урьдчилсан захиалгад бүртгүүлээд байна.

            Тодруулбал, Хонконгийн нийгэмд нуугдмал байдлаар оршиж буй коронавирусний халдварыг нэн даруй илрүүлэх зорилгоор Бээжингийн дэмжлэг дор өчигдрөөс эхлэн хотын 18 дүүрэгт шинжилгээ авах төвийг байгуулж, урьдчилан захиалга өгсөн иргэдийг үнэ төлбөргүйгээр шинжилгээнд хамруулж байгаа юм.

            Хонконгийн Төрийн албаны газрын дарга Не Дөчуан хэлэхдээ “өнөө өглөөний 8 цагийн байдлаар шинжилгээнд хамрагдах хүсэлтэй нийт 716 мянган иргэн бүртгүүлээд байгаа бөгөөд өчигдөр нийт 126 мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан” гэв.

            Мөн түүний хэлж буйгаар, шинжилгээ хийж эхэлсэн хоёр дахь өдөр л гэхэд 80 орчим шинжилгээ авах байрны захиалга дүүрчээ.

            Хонконгод коронвирусний гурав дахь давалгаа эхэлсэнтэй холбоотойгоор олон өвчтөний хаанаас, ямар байдлаар халдвар авсан нь тодорхойгүй байгаа юм.   

  

Холбоотой мэдээ