“Евровидение” тэмцээнд ялагч бүсгүй Украины Ардын жүжигчин болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2016-05-18 11:32:30

КИЕВ. /Anadolu/.Өнгөрсөн бямба гарагийн орой өндөрлөсөн 61 дэх удаагийн "Евровидение" дууны тэмцээнд Крымийн татар үндэстэн дуучин Жамала түрүүлсэн билээ. Тэрбээр даваа гарагт дахин нэг нэр хүндтэй  шагналын эзэн болов. Түүнд Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн зарлигаар “Украин улсын Ардын жүжигчин” цол олгожээ.

“Энэ бол гайхамшигтай ялалт юм. Та маш олон хүнийг баярлуулсан" хэмээн шагнал гардуулах ёслолын  ажиллагааны үеэр Порошенко хэлжээ.

Дуучин Жамала Иосиф Сталины үед Крымийн татаруудыг цөлж байсан тухай өгүүлдэг 32 жилийн өмнө зохиогдсон “1944” гэдэг дууг дуулан оролцож түрүүлсэн байна. 

Бүх нийтийн санал асуулгын дараа 2014 оны гуравдугаар сард Орос улс Украины Крымийн хойгийг нэгтгэжээ. Түүнээс хойш цөөнх үндэстэн болох татарууд улам бүр нэмэгдэж буй хавчилгыг эсэргүүцсээр байгаа юм.

Жамала  “Евровидение” тэмцээнд түрүүлсэн Украины 2 дахь дуучин юм. Өмнө нь 2004 онд Туркт болсон тус тэмцээнд “Wild” дуугаараа  Руслана Лыжичко тэргүүлж байжээ. 

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ