“Hayabusa-2” ирэх 12 дугаар сард бортогоо буулгана

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-09-03 14:40:35

ТОКИО. /NHK/. Японы Сансар судлалын агентлагийн “Hayabusa-2” төхөөрөмж бага гаргаас цуглуулсан сорьц бүхий бортогоо /capsule/ ирэх 12 дугаар сарын эхээр дэлхийд буулгахаар төлөвлөж байна.


Сансар судлалын агентлагийн судлаачдын баг уг бортогонд “Рюгү” бага гаргийн гадаргуугаас цуглуулсан элс болон бусад материал байгаа хэмээн үзэж байна. “Hayabusa-2” бага гараг дээр хоёр удаа буусан бөгөөд одоо дэлхий рүү ирж байгаа юм.


Судлаачдын багийн мэдээлснээр, “Hayabusa-2” ирэх 12 дугаар сарын 5-нд дэлхийгээс 220 мянган километрийн зайнаас бортогоо салгах ажээ. Бортого түүнээс 12 цагийн дараа Австралийн өмнөд нутгийн цөлд газардах төлөвтэй байна.


Hayabusa-2” бортогоо салгасныхаа дараа дэлхийн агаар мандал руу унаж буй гэрэл зургийг нь авах бөгөөд уг төхөөрөмжийг дахин даалгавар гүйцэтгүүлэхээр өөр бага гараг руу илгээх ажээ. 

Холбоотой мэдээ