Сөүлээс 266 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-04 09:19:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-7302 тусгай онгоц энэ сарын 4-ний өдрийн 2:20 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.


Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн-асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-107 иргэн нийт 266 иргэн эх орондоо ирсэн байна.


Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, заавар зөвлөмж өгчээ. Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын /ахлах/ байцаагчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллажээ.

 

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Майон, Холидэй, Тэмүүжин зочид буудал, Синдүра мэд эмнэлэг, Ахмадын амралт, Энхсаран сувилалд тусгаарласан байна.

 

Холбоотой мэдээ