Хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах тухай сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-08 08:59:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, байгаль орчны бохирдол, доройтол, хог хаягдлын менежмент, барилгын хог хаягдал түүний ач холбогдол, хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах сургалт Алтай хотноо боллоо. 


Сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, "Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл", "Мог пластик" ХХК хамтран зохион байгуулсан бол орон нутгийн шийдвэр гаргах түвшний ажилтан, албан хаагчид, аж ахуйн нэгжүүд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдсан юм. Тус сургалтад нийт 50 хүн хамрагдаж, хог хаягдлын ангилан ялгалт, дахин боловсруулалт, хог хаягдлын менежментийн талаар нэгдсэн ойлголт авсан тухай сэтгэгдлээ илэрхийллээ.


Холбоотой мэдээ