Өглөөний дасгал хийдэг байршлуудыг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-09-08 12:50:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн биеийн тамир спортын хороо /НБТСХ/-ноос “Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрт зохион байгуулж байна.

Нийслэлийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллэх уриалгыг гаргаад байгаа юм.

Нийслэл Улаанбаатар хотод тогтмол байнга дасгал хийдэг байршлыг НБТСХ-ноос мэдээлж байна.


Багануур дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 09:00 цагт;

 

Багахангай дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 06:30 цагт;


Баянгол дүүрэгт 12, 13, 14 дүгээр хорооны 40 дүгээр сургууль, Ачлал их дэлгүүрийн арын байрнуудын дунд байрлах чийрэгжүүлэлтийн талбайд өглөө бүр 07:00 цагт;


Баянзүрх дүүрэгт 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр өглөө 07:00 цагт;


Налайх дүүрэгт Соёл урлагийн ордны урд талбайд өглөө бүр 09:00 цагт;


Чингэлтэй дүүрэгт Б.Явуухулангийн талбай болон 1-6, 8, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрнуудын дундах талбайд өглөө бүр 07:00 цагт;


Хан-Уул дүүрэгт 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд, Даваа, Лхагва, Баасан гаригт өглөө бүр 08:00 цагт;


Сүхбаатар дүүрэгт 6 дугаар сургуулийн гаднах талбайд өглөө бүр 07:00 цагт;


Сонгинохайрхан дүүрэгт 17 дугаар хороо “Өнөр цогцолбор”  83 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 07:00 цагт тус тус зохион байгуулж байна.


Иргэдэд спортын үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, спортын байгууллагуудын үйл ажиллгааг сурталчлах зорилгоор эдгээр арга хэмжээнүүдийг нийслэлийн есөн дүүргийн спорт талбайд зохион байгуулж байгаа юм.


Иймд иргэд та бүхэн идэвхтэй оролцож, дасгал хөдөлгөөн хамтдаа хийхийг уриалж байна.

Холбоотой мэдээ