"Ногоон Хөгжил Үндэсний нэгдэл", "Шивээ Овоо" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-10 18:23:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 10-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 ХК-ийн 117.6 сая төгрөгийн, 265.063 хувьцаа  арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" (JLT+10.00%) болон "Шивээ Овоо" ХК (SHV+5.05%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хишиг Уул" (HSX-14.96%) болон "Талх Чихэр" ХК (TCK-12.52%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.07 хувиар өсөж, 16903.18 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,582,125,456,592.41 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ