Эл өдөр үхэр, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-09-11 07:07:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 24. Сугар гараг. Хэрцгий охин одтой, хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр.

Барилдлага: Идэр  
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй  
Суудал: Шороо

Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.  Усны эм орно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Холбоотой мэдээ