Ипотекийн зээлийн хүүг бууруулахаар судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-14 17:35:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголбанк Засгийн газартай хамтран ипотекийн 8 хувийн зээлийн хүүг 6 хувь болгож бууруулахаар судалж байна.

Тодруулбал, орон сууцны санхүүжилт ямар системээр урт хугацаанд явуулбал тохиромжтой талаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам хамтран дундын ажлын баг байгуулж, байгууллага тус бүр дээр ажлын төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Энэ зээлийн хүү хэрэв буурч 6 хувь болж шийдэгдвэл 2021 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлж эхлэх боломжтой гэсэн төсөөлөл байгааг Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хэвлэлийн хурлын үеэр дурдсан.

Монголбанк энэ оны 5 дугаар сараас эхлэн арилжааны банкуудад 146,3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олгоод байгаа бөгөөд үүнд 2600 иргэн хамрагдах юм.

Монгол Улсын төв банк инфляц энэ ондоо бага түвшинд байна, ирэх онд ч зорилтот түвшнээс давахгүй хэмээн төсөөлж байна. 

Холбоотой мэдээ