Монгол цэргийн алба хаагчид эх орондоо ирэв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-15 10:08:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Герман улсад болсон “Шийдвэртэй дэмжлэг” уулын хамтарсан явган сургуульд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн алба хаагчид өнөөдөр 07:10 цагт эх орондоо ирлээ.

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн А310 загварын агаарын хөлгөөр 77 алба хаагч ирсэн бөгөөд алба хаагчдыг “Кемпински” зочид буудалд тусгаарлаад байгаа талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Манай улсын цэргийн алба хаагчдын оролцсон явган сургууль нь Герман улсад хамтарсан байдлаар болсон юм.


Холбоотой мэдээ