"Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-21-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-09-17 17:14:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Намрын ногоон өдрүүд - 2020" орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг энэ сарын 18-21-ний өдрүүдэд аймгийн Хөгжимт драмын театр болон төв талбайд зохион байгуулна.

Орон нутагт үйлдвэрлэл эрхэлдэг ААН, иргэд хөдөлмөрчид хэн бүр оролцох боломжтой тус худалдааг аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион явуулах юм байна. Мөн өдрүүдэд Баянхонгор аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг амталгаат худалдаагаар сонголтоо хийж,  үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Түүнээс гадна орон нутгийн хөрсөнд ургасан хүнсний ногоо, сүү цагаан идээ, мал мах, гар урлалын зэрэг бүтээгдэхүүнүүд доод ханшаараа зарагдах аж.

Баянхонгорын нийт иргэдээ тус үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцож орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжин, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулаарай хэмээн зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

Ташрамд, Тус үзэсгэлэн худалдаагаар орон нутагт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, хүнс, хөнгөн, газар тариалангийн салбарынхан бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлан таниулан, худалдан борлуулж, ашиг орлогоо нэмэгдүүлдгээс гадна өөр хоорондоо түншлэл тогтоодог, туршлага солилцдог үйл ажиллагаа болжээ.

Холбоотой мэдээ