Аки башёг тэргүүлэгч озэки Асанояама 3, Такакейшёо 1 унаад байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-09-16 12:26:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн гурав дахь өдрийн барилдаан мягмар гарагт болж Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тэрүцүошиг катасукаши мэхээр давж 3 даваатай болов.


Энэ башёд 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх их аварга Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас өнжиж байгаа бөгөөд коронавируст халдварын улмаас Рёогокү Кокүгикан ордонд 2500 үзэгчтэй байхыг л зөвшөөрч байгаа аж. 


Аки башёгийн 3 дахь өдөр Маэгаширагийн 1-ээс барилдаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Асанояамаг уватэнаге мэхээр давснаар анхны даваагаа авлаа. Харин барууны манлайд бичигдэж байгаа Озэки Такакейшёо өдөр Маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Хокүтофүжитой таарч ошидаши мэхээр унаснаар 2 даваа, нэг унаатай болов.


Энэ өдөр монгол бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил /2-1/, Кирибаяама Б.Лхагвасүрэн /3-0/, Ичиножёо А.Ичинноров /2-1/ нар өрсөлдөгчөө давсан бол Хошорюү С.Бямбасүрэн /1-2/ өвдөг шороодлоо.

Холбоотой мэдээ