ОБЕГ: Тусгаарлах байрны иргэдийн гомдлыг шийдвэрлэх цахим бүлгэм байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-16 15:05:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгаарлан ажиглах байрны иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэх зорилготой УОК, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын удирдлагын гурвалсан цахим бүлгэм нээхээр болжээ.


Энэ талаар өнөөдөр болсон ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын дэд дарга, хурандаа Д.Ууганбаяр хэлэхдээ, Зарим тусгаарлах байр өвлийн бэлтгэл, засвар, үйлчилгээтэй холбоотой завсарлага хүссэн. Мөн цаг агаарын улмаас хүйтэрч байгааг харгалзан УОК-оос тусгаарлалтад байгаа иргэдийн ар гэрээс дулаан хувцас оруулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цаашдаа  ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ хамтран Орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээ авах баг зэргийг чадавхжуулах, бэлэн байдлыг дээшлүүлэх үүрэг чиглэл өгөх зорилгоор ирэх долоо хоногоос аймаг бүрт сургалт зохион байгуулна” гэв.


УОК-ын шуурхай штаб, Гадаад хэргийн яамны консулын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран 9 дүгээр сар гарснаар зургаан удаагийн тусгай үүргийн нислэг зохион байгуулжээ. Тус нислэгээр 1063 том хүн, 274 хүүхэд, 217 өндөр настан нийт 1554 иргэн ирсэн байна.


Одоогоор, Монгол Улсад 2649 хүн тусгаарлалтад байгаагаас Улаанбаатар хотын 31 зочид буудал, амралтын газарт 2240 иргэн, орон нутагт 9 цэгт 409 иргэн байна. 

            
                                                                                                                                                                                 Ш.Мөнхбаяр

Холбоотой мэдээ