Үнэгүй вакциныг олны хүртээл болгохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-18 12:31:58

ЛОНДОН. /TASS/. Дэлхийн бүх хүнд үнэгүй байх вакциныг бүтээх хэрэгтэй гэж олон улсын “Oxfam International буяны байгууллагуудын холбоо үзэж байна.


Oxfam” монополийг дэмжиж, эмийн компаниудын ашиг орлогыг хамгаалдаг, чинээлэг орнуудын ая тааваар нь байж, үйлдвэрлэлийг зориудаар хязгаарлаж, хүн амын дийлэнх хэсэгт вакциныг удаан хугацаагаар хүлээлгэх гэсэн гажуудсан системд анхаарлаа хандуулжээ.


Airfinity” компанийн цуглуулсан мэдээлэл дээр тулгуурлан “Oxfam” компани эмийн компани, вакцин үйлдвэрлэгчдийн дэлхийн улс орнуудтай байгуулсан хэлэлцээрүүдэд дүн шинжилгээ хийхэд дэлхий хүн амын 13 хувь нь оршин суудаг чинээлэг орнууд коронавирусний хэрэглээнд нэвтрэх бүх вакцины тал орчим хувь буюу 51 хувийг хэдийнээ худалдан авчээ.


"Засгийн газрууд монопол, ашиг орлогоо хамгаалахыг нь эмийн компаниудад зөвшөөрвөл хямралыг удаашруулах болно. Дэлхийн нийтийн “COVID-19”-н вакцины хэрэгцээг нэг ч компани бүхэлд нь хангаж чадахгүй. Тийм ч учраас патент олгохгүйгээр мэдлэгээ хуваалцаж, үйлдвэрлэлд квантын үсрэлт хийхийг уриалж байна. Бидэнд арилжааны бус ард түмэнд тустай вакцин хэрэгтэй” хэмээн “Oxfam International Хосе” байгууллагын түр гүйцэтгэх захирал Хосе Мария Вера ярьжээ.


Эмийн компаниудад бүх хүнд хүрэлцэх хэмжээний вакцин үйлдвэрлэх нөөц байхгүй гэдгийг олон улсын холбоо анхааруулжээ. Үр дүнтэй таван вакцин гарсан ч 2022 оноос нааш дэлхийн хүн амын гуравны хоёр буюу 66 хувь нь ч эдгээр вакцинд хүрэхгүй гэдгийг мэдэгдэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ