А.Навальныйтай холбоотой нөхцөл байдлын цаана гадны тусгай албаныхан байж магадгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-18 15:29:31

МОСКВА. /РИА Новости/. Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйтай холбоотой нөхцөл байдлын цаана гадны тусгай албаныхан байна гэдгийг Европын парламентын хийсэн мэдэгдэл харуулж байна хэмээн Төрийн Думын дарга Вячеслав Володин мэдэгджээ. А.Навальныйтай холбоотой хэргээр Европын парламентын депутатууд Оросын эсрэг авах хориг арга хэмжээг чангатгахыг өмнө нь уриалжээ.


"Европын парламентын мэдэгдэл нь А.Навальныйтай холбоотой хэргийн цаана гадны тусгай албаныхан байгааг харуулж байна. Өрнөдийн орнуудад ардчилал, олон улсын хууль, эрх зүй гэсэн ойлголтууд байдаг бол Европын парламентад иймэрхүү шийдлийг санаачилж буй хүмүүст хариуцлагын арга хэмжээ авах ёстой” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан ьэрбээр А.Навальныйд тохиолдсон явдалд тусгай албаныхан болон албан тушаалтнууд хэр холбоотой болохыг дахин хэлэлцэхийг Бундестагт уриалжээ.


А.Навальныйгийн нөхцөл байдалтай холбогдуулан Европын парламент тогтоол гаргаж, ЕХ, НҮБ, Европын Зөвлөл, холбоотон улсуудыг оролцуулан олон улсын бие даасан мөрдөн шалгах ажиллагаа даруй явуулахыг уриалжээ. Оросын эсрэг хориг арга хэмжээний өргөтгөсөн жагсаалтыг ЕХ-гоор аль болох хурдан батлуулах, “Умардын урсгал-2” хийн хоолой барих ажлыг зогсоохыг Европын парламент шаардаж байгаа аж. 

Холбоотой мэдээ