Их хэмжээний алмаз хууль бусаар хил давуулсан байж болзошгүй бүлэглэлийг илрүүлэв

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-09-24 14:20:31

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Гаалийн ерөнхий газар их хэмжээний алмаз хууль бусаар хил давуулсан байж болзошгүй бүлэглэлийг илрүүлжээ.

            Тодруулбал, тус бүлэглэл нь 2015 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 3.88 тэрбум юанийн өртөг бүхий алмазыг хууль бусаар хил давуулсан гэмт хэрэгт сэжиглэгдээд байгаа юм.

                Хятадын Гаалийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэхдээ, Бээжин, Шанхай, Шэньжэн зэрэг 10 хотын Гаалийн байгууллага 9-р сарын 1-нээс 1000 гаруй цагдаагийн албан хаагчийг дайчлан 121 сэжигтнийг баривчилсан бөгөөд 2520 гаруй ширхэг очир алмаз, 158 алмаз шигтгэсэн үнэт эдлэлийг хураан авсан байна.

            Урьдчилсан мөрдөн байцаалтын дүнгээр, Хятад дахь дотоодын бүлэглэл нь хилийн чанад дахь алмаз нийлүүлэгчдээс бараа захиалж, Хонконгод бараагаа цуглуулаад, усан замаар болон ачааны машинд нууж, эх газрын Хятад руу Шэньжэн хотын Луоху, Хуанганг зэрэг боомтоор оруулдаг гэсэн дүгнэлт гарсан байна.

             

 

Холбоотой мэдээ