Бээжинд “5G” хэрэглэгчдийн тоо таван сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-09-22 15:36:21

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “5G” сүлжээг хэрэглэгчдийн тоо 5.06 сая хүрлээ гэж тус хотын Харилцаа холбооны газраас мэдээллээ. Бээжинд “5G” сүлжээг 2019 онд нэвтрүүлсэн юм.


Бээжинд энэ оны наймдугаар сарын байдлаар “5G” сүлжээний 44 мянган суурь станцыг ашиглалтад оруулаад байсан бөгөөд 2020 оны эцэс гэхэд уг тоог 50 мянгад хүргэхээр төлөвлөсөн байна. 


Харилцаа холбооны газрын мэдээлснээр, “5G” сүлжээг ашиглах зөвшөөрөл авсан гурван компани болох “China Mobile, China Unicom”, China Telecom”-ын Бээжин дэх салбарууд “5G” сүлжээтэй холбоотой 1000 гаруй төслийг хэрэгжүүлжээ. 

Холбоотой мэдээ