Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц хөөрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-23 09:09:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 07:40  цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Тус нислэг маргааш буюу 9 дүгээр сарын 24-ний 05:20 цагт газардах хуваарьтай бөгөөд 250 орчим  иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,  “Монголика”, “Дрийм” зочид буудал, “Сэлбэ” амралтын газарт тусгаарлах юм.


Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 14 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөснөөс 20-ны өдрийн байдлаар есөн удаагийн нислэг үйлдэж, 2 288 иргэн эх орондоо ирээд байна.


Энэ сарын 24-нд Сөүл-Улаанбаатар, 25-нд Сидней-Улаанбаатар, 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ.

Холбоотой мэдээ