Нийслэлийн дүүргүүд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-09-28 15:29:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн төвийн 6 дүүргээс үзүүлэхээр боллоо.

Тодруулбал, өнөөдрөөс буюу 9 дүгээр сарын 28-наас эхлэн нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэд улсын бүртгэлтэй холбоотой хуулийн этгээдийн мэдээлэл, лавлагаа, үйлчилгээг авах боломжтой болж байна. Иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, үйлчилгээний төвлөрлийг сааруулах үүднээс ийнхүү дүүргүүдэд шилжүүлж байна. 

Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын 100 айл дахь үйлчилгээний хоёрдугаар байранд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхгүй болсныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн газраас мэдээлж байна. 


Холбоотой мэдээ