Монголд болох наадмуудад спортын залуу сэтгүүлчдийн оролцоо чухал

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-09-30 07:55:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр мягмар гарагт МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спортын сэтгүүлчийн ангийн II, III дамжааны оюутнуудыг хүлээн авч сонирхсон асуултад нь хариулт өгсөн байна.


Тэрбээр, МҮОХ-ны ээлжит бус сонгуульд оролцсон өөрийн мөрийн хөтөлбөрөө болон хийхээр зорьж буй ажлынхаа талаар спортын сэтгүүл зүйн оюутнуудад сонирхуулсан юм.



Мөн ирэх онд болох Залуучуудын “Ногоон наадам-2021”, цаашлаад 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Зүүн Азийн залуучуудын наадамд залуу спортын сэтгүүлчдийн оролцоо их гэдгийг онцолжээ.

Холбоотой мэдээ