“Монгол ногоо” төслийг үргэлжлүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-30 14:16:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар өнөөдөр “Хүнсний ногооны хүртээмжтэй, тогтвортой үйлдвэрлэл, маркетинг”-ийн (Монгол ногоо) төслийн сүүлийн шатыг 2020-2023 он хүртэл хэрэгжүүлэхээр дөрөвдүгээр бүрэлдэхүүн хэсгийн гэрээ байгууллаа.

“Монгол ногоо” төсөл нь хүртээмжтэй, хүйсийн тэгш байдлыг хангасан хүнсний ногооны салбарыг тогтвортой хөгжүүлж, иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой. Төсөл хэрэгжүүлснээр хот суурин болон орон нутгийн ногоочдыг дэмжих, тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүнсний ногооны үйлдвэрлэл нэмэгдэх юм. Түүнчлэн, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өрхийн хэмжээнд ногоо тариалагчдад зах зээлийн хандлага, хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэн зохион байгуулалттай борлуулж, орлогоо нэмэгдүүлэх боломж олгоно.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дөрөвдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хүнсний ногооны салбарын эрх зүйн орчинг сайжруулах, салбарт ажиллагчдын эрх ашгийг хамгаалж, тогтвортой, хүртээмжтэй өсөлт бий болгохыг зорьж байна.

 

Холбоотой мэдээ